Бидэнтэй холбогдоорой?
Хамтарч ажиллах, элсэн суралцах, зөвлөгөө авах хэн бүхэнд нээлттэй
+976 99682226
info@jotomongolia.com
Mongolia, Ulaanbaatar, Mongeni Complex School, C building, 2nd floor, 204 room
Санал хүсэлт илгээх
Нийтлэг асуултууд
Үнэ төлбөргүй байгаа.
→Та JLPT дээр N2 болон түүнээс дээш түвшинтэй байх шаардлагатай.
→N5-д суралцахад 3 сар, N4-т 3 сар, N3-д 3.5 сар, N2-д 4 сар зарцуулагддаг тул танд нэг жил хагас орчим суралцах хугацаа шаардагдана.
→Хэрэв та англи хэлний IELTS 6.0 буюу түүнээс дээш түвшний мэдлэгтэй бол англи хэлээр элсэлтийн шалгалт өгч элсэн орох боломжтой Японы хэд хэдэн их дээд сургууль байдаг. Мэргэжлээсээ шалтгаалаад англи хэлнээс өөр хичээлээр оноо авах шаардлагатай сургуулиуд ч байдаг.
→JLPT нь зөвхөн Япон хэлний түвшин тогтоох шалгалт юм. Жилд хоёр удаа буюу 7 болон 12-р сард болдог. EJU шалгалт нь зөвхөн Япон хэл биш, Монголын их дээд сургуулийн нэгдсэн шалгалттай адил өөрийн мэргэжлээс хамааран математик, ерөнхий хичээл (нийгмийн ухаан), физик, хими, биологи зэрэг хичээлүүдийг багтаадаг. Өндөр оноо авснаар та Японы их сургуульд элсэх боломжтой. EJU шалгалтыг жилд хоёр удаа буюу 6, 11-р сард зохион байгуулдаг.
→Японы ихэнх их дээд сургуулиудад EJU шалгалт заавал байх ёстой ч зарим хувийн их дээд сургуулиуд таныг EJU шалгалтгүйгээр элсэлтийн шалгалт өгөхийг зөвшөөрдөг.
→Хоёулаа өөр өөрийн гэсэн давуу талтай ба та Япон руу явах хугацаа болон Япон хэлний сургуульд суралцах зардал гэх мэт зүйлс дээр үндэслэн шийдэх боломжтой. Тэхдээ хэлний сургуульд сурвал их сургуульд орно гэж олон хүн боддог ч бодит байдал дээр япон хэлний сургуулиас их дээд сургуульд орно гэдэг тийм ч амар биш бөгөөд ихэнх монгол оюутнууд Япон хэлний сургуулиа төгсөөд их сургуульд орохоос илүү коллежуудад орох нь элбэг байдаг.
→Тийм ээ, та чадна. Урьдчилан сайн бэлдвэл Монголоос шууд Японы их сургуульд орох боломжтой.
→Тийм ээ, та чадна. ЕБС төгссөн, N2 ба түүнээс дээш түвшинд тэнцэх япон хэлний мэдлэгтэй хүмүүс Монголоос шууд Япон дахь мэргэжлийн сургуульд элсэн суралцах боломжтой.
①Япон хэлний N4 ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй болохыг нотолсон (эсвэл ярилцлага) гэрчилгээ.
②Япон улсад суралцах болсон шалтгаан.
③Математикийн анхан шатны шалгалт.
④Бүрэн дунд сургуулийн төгсөлтийн хуудас гэсэн дөрвөн зүйл дээр үндэслэн 15 оюутныг шалгаруулна.
→11-р ангийнхаа 9 сард орохыг зөвлөж байна. Тиймээс 10-р ангидаа N4-т тэнцэх хэмжээний Япон хэлийг сурсан байх шаардлагатай.