
Асами Ёшинари
Захирал, Математикийн багш
Японы Кобэ их сургуулийн ШУ-ны тэнхим төгссөн. "1000 инженер" төсөл дээр багшилсан, Монголд 12 жил гаруй багшилсан туршлагатай.
Loading Joto…
Loading…
Бид энэхүү зарчмыг баримтлан, үнэнч хандлагаар сурагч бүрээ дэмжин ажилладаг.
Токио хотод байрладаг 23 гаруй жилийн туршлагатай, 880+ оюутан хүлээн авах багтаамжтай толгой компанитай. Токиод очсоны дараа ч Монгол оюутнууд маань EJU шалгалтын бэлтгэл, материал, зөвлөгөөг үргэлжлүүлэн авах бүрэн боломжтой.
EJU шалгалтад зориулан нарийн боловсруулсан хөтөлбөрөөр сурагчдыг зорилтот оноонд хүртэл системтэйгээр бэлтгэдэг.

Захирал, Математикийн багш
Японы Кобэ их сургуулийн ШУ-ны тэнхим төгссөн. "1000 инженер" төсөл дээр багшилсан, Монголд 12 жил гаруй багшилсан туршлагатай.

Физик, Химийн багш
Киото технологийн их сургууль төгссөн. EJU Физикийн шалгалтад 100 бүтэн оноо авсан! Япон хэлний N1 түвшинтэй.

Япон хэлний багш
Сурагчдыг зорилтот оноонд хүргэх нарийвчилсан хөтөлбөрийн дагуу системтэй заадаг, туршлагатай багш.
Япон руу явахаас өмнө болон очсоны дараа Монгол ажилтнууд маань байнгын холбоотой байж, сэтгэл зүй, амьдралын зөвлөгөө өгдөг. Эцэг эхчүүдэд санаа зовох зүйлгүй.
Цаашдын ирээдүйд баталгаа болох аюулгүй, найдвартай, чанартай их дээд сургуулиудыг л санал болгодог.
Токиогийн Кацүшика дүүрэгт байрлах манай байр сарын ердөө 35,000 иен (Токиод хамгийн хямд). Сургуулиас 5 минут, тавилгатай тул маш том хэмнэлт болно.

ЖОТО БОЛОВСРОЛЫН ТӨВ ХХК-ийн Ерөнхий захирал
ЖОТО БОЛОВСРОЛЫН ТӨВ ХХК нь 2018 оны 8-р сард үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн сайн сайхны төлөөх тууштай хүсэл тэмүүлэл, уйгагүй хөдөлмөр нь үнэ цэнтэй ирээдүйг цогцлооно гэсэн бат итгэл үнэмшилтэйгээр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улс бол байгалийн арвин баялаг төдийгүй цаашид хөгжин цэцэглэх асар их нөөц боломжтой орон юм. Бибээр боловсролын салбарт Монголын оюутан залуустай 10 гаруй жил хамтран ажиллах хугацаандаа тэдний өндөр ур чадвар, нөөц боломжийг хараад удаа дараа гайхан биширч байлаа. Тиймдээ ч Монголын ирээдүйг түүчээлэх эдгээр залуусын өмнө боломжийн үүд хаалгыг нээхэд туслах чин хүсэлдээ хөтлөгдөн, Японд суралцахад нь дэмжлэг үзүүлсээр ирсэн билээ.
Япон хүний хувьд би өөртөө хатуу шаардлага тавьдаг хэрнээ бусдад энэрэнгүй, хүчирхэг бөгөөд зөөлөн зан чанарыг хослуулсан уламжлалт Япон хүний эрхэмсэг ёс суртахууныг гүнээ хүндэтгэн биширдэг. Монголын авьяаслаг залуус Японд суралцаж, ажиллах хугацаандаа Монгол хүний 'санаачилгатай, эрэлхэг' давуу талыг Япончуудын 'үнэнч шударга, бусдыг хүндэтгэх' сэтгэлтэй хослуулж чадвал дэлхийд үнэлэгдэхүйц, гарамгай, нэр хүндтэй боловсон хүчин болж төлөвшинө гэдэгт итгэдэг. Ийм авьяаслаг залуус нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилласнаар Монгол Улс төдийгүй Ази тив, дэлхий дахинд эерэг нөлөө үзүүлэхүйц гайхалтай баг, хамт олныг бүрдүүлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Бидний өдөр тутмын багахан үйл хэрэг ийм онцгой, үлгэр жишээ нийгэмлэгийг бий болгоход хувь нэмрээ оруулна гэж гүнээ найдаж байна.