Япон хэлний эрчимжүүлсэн сургалт
Ахлах ангийн 3 жилийн хугацаанд япон хэлийг гүнзгийрүүлэн судалж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх JLPT N2 болон N1 зэрэглэлд хүрэх зорилго тавина.
Loading Joto…
Loading…
Ахлах ангид орсон цагаасаа эхлэн Японы их сургуульд элсэн орох зорилгоо тодорхойлж, урт хугацаанд хамгийн чанартай, найдвартай бэлтгэгдэхийг хүсэж буй сурагчдад зориулсан цогц систем.
3 жил Монголд + 4 жил Японд
10-р ангиасаа эхлэн ахлах ангийн 3 жилийн хугацаанд Монголдоо япон хэлийг ахисан түвшинд сурч, Японы их дээд сургуульд шууд элсэн 4 жил суралцах мөрөөдлийн гүүр.
Ахлах ангийн 3 жилийн хугацаанд япон хэлийг гүнзгийрүүлэн судалж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх JLPT N2 болон N1 зэрэглэлд хүрэх зорилго тавина.
Сонгосон мэргэжлийн дагуу EJU (Японы их сургуульд элсэх шалгалт)-д байгалийн болон нийгмийн ухааны чиглэлээр бэлдэнэ.
Өндөр EJU оноогоор Токүшима их сургуулийн 100% тэтгэлэг, Шикокү их сургуулийн 50% тэтгэлэг, KOSEN зэрэг шилдэг сургуулиудад зуучлагдана.
Ирээдүйд суралцах мэргэжлээс хамааран дараах чиглэлүүдээр системтэй бэлдэнэ.
Математик-2, Физик, Хими
Математик-1, Ерөнхий мэдлэг (Нийгэм, Түүх, Газарзүй)
3 жилийн бэлтгэлийн ачаар EJU-д өндөр оноо авч, хамтран ажилладаг сургуулиудад зуучлагдана.
Бакалаврын 4 жилийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх 100% тэтгэлгийн боломж.
ДэлгэрэнгүйСургалтын төлбөрийн 50% тэтгэлэгтэй элсэх боломж.
ДэлгэрэнгүйЯпоны шилдэг технологийн коллежид зуучлагдах боломж.
ДэлгэрэнгүйИрээдүйгээ Японы их сургууль, технологийн коллежтой холбохоор шийдсэн сурагчдад нээлттэй.
Мөрөөдлийнхөө эхний алхамыг өнөөдөр хийж, манай багтай холбогдоорой.