Loading…
Loading Joto…
Loading…
Японы их сургуульд элсэх EJU шалгалт нь тийм ч амархан биш. Гагцгүй тууштай, хичээнгүйлэн хичээсэн хүнд мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгодог чухал шалгалт юм.
Байгалийн ухааны чиглэлээр EJU нийт 850 онооны бүтэцтэй.
Нийт оноо
Япон хэл, математик болон Физик, Хими, Биологи гэсэн 3 хичээлээс 2-ыг сонгож өгнө.
Япон хэл
Унших · Сонсох · Бичих
Математик
Course 1 эсвэл Course 2
Байгалийн ухаан
Физик 100 · Хими 100 · Биологи 100 (2-ыг сонгоно)
EJU нь “Item Response Theory” (IRT) гэдэг нарийн аргачлалыг ашигладаг.
Бүх бодлого адил оноотой биш. Хариултын статистик, хүнд байдлаас хамаарч оноо өөр өөр байдаг.
Цөөн хүн зөв бодсон хэцүү бодлого илүү өндөр оноо авчирна.
Ихэнх хүн зөв бодсон амархан бодлого харьцангуй бага оноотой.
Энэ систем нь жил бүрийн шалгалтын хүнд, хөнгөнийг тэнцвэржүүлж, бүх шалгуулагчийг шударгаар үнэлдэг. Тиймээс зөв бодсон бодлогынхоо тоог нэмэгдүүлэхэд анхаархад л болно.
Хэдийгээр бодлого болгон өөр оноотой ч олон жилийн дунджаар хэдэн бодлого бодсоноор хэдэн оноо авах боломжтойг харуулав.
| Зөв бодсон тоо | Авах оноо |
|---|---|
| 8 – 10 бодлого | ≈ 50 – 60 оноо |
| 12 – 14 бодлого | ≈ 65 – 75 оноо |
| 16 – 18 бодлого | ≈ 80 – 90 оноо |
| 19 – 20 бодлого | ≈ 95 – 100 оноо |
| Зөв бодсон тоо | Авах оноо |
|---|---|
| 8 – 9 бодлого | ≈ 55 – 65 оноо |
| 12 – 13 бодлого | ≈ 70 – 75 оноо |
| 15 – 16 бодлого | ≈ 80 – 90 оноо |
| 18 – 19 бодлого | ≈ 95 – 100 оноо |
Нийт 19 бодлого. Механик болон цахилгаан соронзон орон нийт онооны дийлэнхийг эзэлдэг.
力学 · Mechanics
Хамгийн том бүлэг! Нийт 19 бодлогоос 6-7-г эзэлдэг тул хамгийн их анхаарах ёстой.
電磁気 · Electromagnetism
Хоёр дахь том бүлэг. Механиктэй хамт нийт онооны ~70%-ийг бүрдүүлдэг.
波動 · Waves
Тогтвортой оноо авах боломжтой дунд оврын бүлэг.
熱 · Thermodynamics
Цөөн боловч томьёо цээжилбэл найдвартай оноо авна.
原子 · Atomic Physics
Ихэвчлэн 1 бодлого. Суурь ойлголтоо бэхжүүлбэл хангалттай.
Хими нь онолын, физик, органик биш, органик гэсэн 4 үндсэн хэсэгтэй. Нийт 20 бодлого.
物質の構造と状態 · Structure & State
Материйн бүтэц ба төлөв. Химийн цагаан толгой — бусад хэсгийн суурь болдог.
物質の変化 · Physical Chemistry
Материйн өөрчлөлт. Математик логик шаардсан тооцооны бодлого зонхилно.
無機化学 · Inorganic
100% цээжлэлтийн хэсэг. Тогтмол давтвал баталгаатай оноо авна.
有機化学 · Organic & Polymer
Хамгийн чухал, оноо цуглуулах хэсэг! Урвалын механизмаа сайн эзэмш.
Механик + Цахилгаан соронзон = 70%
Механик ба цахилгаан соронзон орон хоёр нийлээд физикийн онооны ~70%-ийг эзэлдэг. Тиймээс бэлтгэлийн цагийнхаа 80%-ийг эдгээр хоёр сэдэвт зориулж, хамгийн их үр өгөөжтэй хэсэгт хүчээ төвлөрүүл.
Ухаалгаар алгасаж оноогоо нэм
Нэг хэцүү бодлогонд гацаж цаг алдахын оронд амархан бодлогуудаа эхлээд бариад ав. Ухаалаг алгаслалаар нийт оноогоо дээд хэмжээнд хүргэ — цаг бол хамгийн үнэ цэнэтэй нөөц.
Логик ашигла, зөвхөн цээжилж болохгүй
Боломжгүй хариултуудыг зоригтойгоор хас: биеийн хурд гэрлийн хурдаас давахгүй, урвалын даралт сөрөг гарахгүй, энерги сөрөг утга авахгүй, Acid + Water ≠ Base. Логикоор буруу хувилбарыг шүүвэл зөв хариулт руу хурдан ойртоно.
Нэгжээр нь томьёогоо ол
Томьёо мартсан уу? Нэгжийг нь хар! Хүч [kg·m/s²] = Масс [kg] × Хурдатгал [m/s²]. Хэмжигдэхүүнүүдийн нэгж чамайг зөв томьёо руу хөтөлнө.
Өдөр бүр 1%-иар сайжир
Японы “Кайзэн” зарчмаар өдөр бүр багахан ч гэсэн ахиц гарга. Өдөрт 1%-иар сайжирвал жилийн эцэст асар том үр дүнд хүрнэ. Тогтвортой байдал бол авьяаснаас чухал.
Joto-гийн бодлогын эмхэтгэл болон орчин үеийн хэрэгслүүдээр бэлтгэлээ илүү үр дүнтэй болго.

EJU Science Book
2022–2023 · 過去問題 解答解説 (3 удаагийн шалгалт)
2022 оны 1-р шалгалтаас 2023 оны 1-р шалгалт хүртэлх EJU-ийн бодит бодлогуудыг дэлгэрэнгүй бодолтын хамт нэгтгэсэн Joto Education Center-ийн эмхэтгэл гарлаа. Өөрийгөө бодит шалгалтын түвшинд сорьж, бодолтын логикийг алхам алхмаар эзэмш.
Gemini Deep Research-ээр сэдвээ судалж, NotebookLM Audio Overview ашиглан тэмдэглэлээ подкаст болгон сонсоод давт.
Uugantogtokh .O
J-Academy Science багш (JEC)
Механик электроникийн инженер
Software Developer
Шалгалтын амжилт
Их сургууль
J-Academy-ийн байгалийн ухааны сургалтаар Японы тэргүүлэх их сургуульд элсэх мөрөөдлөө биелүүл.